МОСКВА./РИА Новости/. «Талибан» хөдөлгөөний толгойлогч Мулла Мохаммед Омарыг Пакистаны нутагт устгасан тухай Синьхуа агентлаг Афганистаны нэгэн хувийн телевизийн сувгийн мэдээлснийг иш татан уламжилжээ. Мулла Омарыг Лакистаны Кветта хотоос Афганистаны хил орчмын Хойд Вазиристан муж руу явж байх үед нь устгасан байна. Энэ тухай телевизийн ТОЛО суваг афганы тусгай апбаны эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ. Гэвч талибуудын толгойлогчийг яг хэзээ, хэрхэн устгасан талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна. Терроризмын эсрэг ажиллагааны дараагийн бай нь «Тапибан» хөдөлгөөний толгойлогч болж магадгүй гэж АНУ болон Италийн улс төр, цэргийн хүрээнийхэн «Ать-Каида» байгууллагын толгойлогч Осама бен Ладеныг устгасны дараа мэдэгдэж байсан билээ. Харин «Талибан» хөдөлгөөнийхөн толгойлогчийг нь устгасан тухай мэдээллийг няцаасан бол Пакистаны хүчний байгууллагынхан дээрх мэдээллийг одоогоор нотлоогүй байна. Өдгөө 50 орчим настай, «Талибан» хөдөлгөөнийг үндэслэгч Мохаммед Омар 1996-2001онд Афганистаны Дээд Зөвлөлийг удирдаж байжээ. Түүнийг Усама бен Ладен болон «Аль-Каида» байгууллагын бусад гишүүдийг нуун орогнуулсан хэрэгт буруутган эрэн сурвалжилж байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )