Арнольдын амрагийн паянгууд гэнэт дэлгэгдэж тэрээр тун хүнд байдалд ороод байгаа. Эхнэр нь салж, хэвлэлээр байнга бичигдэх болсны дээр ил далд хүүхдүүдийн асуудал түүнийг амар байлгахгүй байгаа нь ойлгомжтой. Хүү нь эхээрээ овоглохоор шийдээд байгаагаа “Twitter”-т бичсэн бол харин охин нь түүнийг уучилжээ. Шварценэггерийн охин Катерин аавынхаа тухай “Заримдаа хайртай хүнээ эргүүлэн авчрахын тулд өршөөх хэрэгтэй болдог” гэж “Twitter”-т бичсэн байна. Алдарт жүжигчин эхнэрээсээ салах болсон шалтгаан нь арваад жилийн өмнө гэрийн үйлчлэгчтэйгээ учир ургуулсан явдал байсан. Түүгээр ч зогсохгүй өөрийн хууль ёсны хүүтэй чацуу нууц хүүхэд гарч ирсэн нь түүний нэр хүндийг унагаж, гэр бүлийг нь хэвлэлийн гол бай болгоод байгаа юм. Мария Швайвер хэл амнаас хол байхыг хичээн Малибуд амарч байгаа бөгөөд найз нөхөд нь сэтгэлээр дэмжихийг хичээн хамт байгаа гэнэ.
М.Гэрэлгуа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )