Стросс-Каны үрийн шингэн илэрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

Ингэснээр садар түшмэлийн хэрэг нэг тийшээ шийдэгдэх бололтой. Доминик СТРОСС-КАН хэдийгээр батлан даалтанд гараад байгаа ч хийсэн хэргийнхээ талаар захидал илгээгээд байна. Тэрээр Нью-Йоркийн зочид буудалд хүчингийн хэрэг хийгээгүй гэдгээ нотолно хэмээн захидалдаа бичжээ. "Би энэ бүх хэрэг цагаадна гэдэгт итгэж байна. Би тэр буудалд хүчингийн хэрэг хийхийг завдаагүй ээ. Намайг маш харгис хэлбэрээр гэсгээх гэж байна" хэмээн бичжээ. Харин энэ үеэр Францын хэвлэлүүдээр „Sofitel“ отельд болсон хэргийн шинэ баримт илрээд байгаа талаар мэдээлж эхэллээ. Стросс-Каны “оролдсон” гээд байгаа бүсгүйн ажлийн даашинзнаас үрийн шингэн илэрсэн гэнэ. Хэрэг явдалтай холбоотой Стросс-Каны өмгөөлөгчид Гвинеигээс Америкт ирж ажиллаж амьдарч байгаа 32 настай бүсгүйн өнгөрсөн амьдралын талаар маш нарийн судалгааг явуулж эхлээд байгаа ажээ. Тэд "Стросс энэхүү урт удаан дайнд үзэлцэхэд бэлэн байгаа" гэжээ.

Slava

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top