Домогт хөлбөмбөгчин тэрээр Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Хулио Грондоны асуултанд хариулжээ. Түүнээс 1994 оны дэлхийн аваргын үеэр Аргентиний тамирчдыг Австралитай тоглохдоо сэргээш хэрэглэсэн эсэх талаар лавлажээ. Ингэхэд Диего: -Тухайн үед нь ер нь яагаад тоглолтын дараа допингийн сорьц тамирчдаас аваагүй юм. Бид 10 тоглолтонд анализ өгсөн. Харин тэр тоглолтонд өгөөгүй. Грондон өөрөө ч энэ тухай мэдэж байсан. Бид дэлхийн аварга болох уу үгүй юу гэдгийг тэр тоглолт шийдэх гэж байсныг… Бидэнд тэгэхэд хурд болон хүч тамир нэмэх үйлчилгээ бүхий кофеин ашигласан бэлдмэл өгсөн шүү дээ” хэмээн мэдэгдэл хийжээ.
Slava
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )