Хиймэл шүд хулгайлсан хархыг барьсан хүн шагналтай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

 Австралийн Квинсленд мужид ийм явдал болжээ. "АВС News"-ийн мэдээлснээр Маргарет Пижений гэрээс хиймэл шүд нь алга болсон аж. Түүний баталж буйгаар хулгайч нь харх бөгөөд түүнийг барьж өгсөн хүнд өндөр шагнал амласан гэнэ. "Тавиур дээр байсан хиймэл шүдийг харх л авч явсан хэрэг. Тэр шүдийг минь нүх рүүгээ аваачсан нь лавтай. Тэгж хэлэх үндэслэл ч бий. Учир нь хэд хоногийн өмнөөс манай гэрт харх "зочилдог" болсон юм. Хулгайчийг өөрийг нь, эсвэл "гэр"-ийг нь олж өгсөн хүнийг шагнана” хэмээн тэрбээр ярьжээ. Гэхдээ шагналын тухай анх хошигнож хэлсэн ч хүмүүс үнэмшиж, амласан мөнгөө өгөх эсэхийг нь утсаар асуух болсон бөгөөд хэрэв хулгайчийг баривал хэлсэндээ хүрнэ хэмээж байгаа аж. Дашрамд дуулгахад, тус мужид хэд хэдэн зүйлийн харх элбэг бий гэнэ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top