Энэ хавар АНУ байгалийн гамшгаар “баян” байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

 Өнгөрсөн ням гарагт Америкийн Миссури муж улсын Жоплин хотыг дайран өнгөрсөн хүчтэй хар салхинд амь үрэгдсэн хүний тоо 116 хүрсэн тухай хотын дарга Марк Рохр мэдээлжээ. Түүний хэлснээр, аврагчид нуранги дороос долоон хүнийг аварсан бөгөөд амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийг эрж хайсаар байна. Байгалийн гамшигт 2000 барилга бүрмөсөн нурж, хотын барилгын 25-30 хувь нь ихээхэн сүйджээ. Хар салхи 10 километр урт зурвас газрыг «цэвэрлэж», бүхэл бүтэн хорооллыг газрын хөрстэй тэгшилсэн байна. Барилга байшингийн нуранги, машины сэг 100 километр радиуст цацагджээ. 1953 оноос хойш хамгийн хүчтэйд тооцогдож буй хар салхины хурд гол хэсэгтээ цагт 350 километр хүрсэн байна.

50 мянган хүн амтай хотын эрх баригчид "амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй" гэжээ. Хар салхи айсуйг хуй газарт хүрэхээс 20 минутын өмнө оршин суугчдад анхааруулсан байна. Хүчтэй хар салхи Канзас муж улсын Ридинг хотыг дайрснаас ердөө нэг хоногийн дараа Жоплин хотыг дайрчээ. Ридинг хотод гамшгийн үеэр нэг хүн амиа алдаж, 200 гаруй барилга эвдэрсэн байна. Энэ хавар АНУ байгалийн гамшгаар «баян» байна. Дөрөвдүгээр сарын сүүлээр Ала-бама, Арканзас, Виржини, Миссисипи, Теннесси, Жорж гэсэн зургаан муж улсыг хар салхи дайрч, 300 гаруй хүний амийг авчээ. Учирсан хохирлын хэмжээ хоёр тэрбум доллараар хэмжигдэж байна.      

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top