Роналдо зургадугаар сарын 7-нд нөхөрсөг тоглолтод оролцоно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

Өнгөрсөн хоёрдугаар сард “зодог тайлж” буйгаа зарласан. Бразилийн домогт довтлогч Роналдо үндэсний шигшээ багтаа сүүлийн удаа тоглохоор болжээ.

34 настай хөл бөмбөгчин зургадугаар сарын 7-нд Сан-Паолод Румыны багтай хийх нөхөрсөг тоглолтод оролцоно. Тэрбээр эхний үед тоглоод, завсарлагаанаар хөгжөөн дэмжигчидтэйгээ салах ёс гүйцэтгэнэ гэж Бразилийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ману Менезеша АП агентлагт мэдэгдсэн байна.

Роналдо Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ хувилбараар гурван удаа /1996,1997,2002 он/ оны хөл бөмбөгчин, Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд /нийт 97 тоглолт хийж, 62 гоол оруулжээ/ тоглохдоо дэлхийн аваргаар хоёр удаа /1994, 2002 он/ шалгарч байжээ. ДАШТ-ий шувтаргын тоглолтод тэрбээр 15 гоол оруулж, үнэмлэхүй дээд амжилт тогтоосон байна. Харин хөл бөмбөг тоглох хугацаандаа бараг 500 бөмбөгийг эсрэг багийн хаалганд оруулжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top