Шведийн аялагч, усанд шумбалтын дэлхийн аварга Аннели Помпе хүчилтөрөгчийн баггүйгээр Эверестийн оргилд гарсан анхны эмэггэй боллоо. “Би дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй байх ёстой. Надад их хүч чадал мэдрэгдэж байн” гэж тэрбээр оргил гарахын өмнө хэлсэн байна.
29 настай Аннели үүгээр зогсохгүй, усанд шумбалтын дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэхээр төлөвлөжээ. Энэ тэмцээнд ялбал тэрбээр хүчилтөрөгчийн баг зүүлгүйгээр хамгийн өндөрт гарч, бас хамгийн гүн рүу шумбасан дэлхий дээрх цорын ганц эмэгтэй болно гэж Шведийн хэвлэлд бичсэн байна.
Эверест нь дэлхийн хамгийн өндөр буюу 8800 гаруй метр өндөр уул юм. Энэ уулын оргилд хүчилтөрөгчийн баллонгүйгээр гарсан анхны эрчүүд бол Италийн иргэн Рейнхольд Месснер, Германы иргэн Питер Хабелер нар бөгөөд тэд 1978 онд тус оргилд гарч байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )