АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн төмөр хүлэг ойролцоогоор нэг сая долларын үнэтэй, зургаан метр орчим урттай, найман тонны жинтэй лут амьтан гэнэ. Ерөнхийлөгчийг элдэв гэмт халдлагаас хамгаалах зориулалтаар бүтээсэн энэхүү "Кадиллак" үүргээ бүрэн биелүүлж чадсангүй. Обама "Кадиллак"-тайгаа Дублин дахь АНУ-ын Элчин сайдын яам руу машинтайгаа орох гэсэн боловч машины дугуй хаалганд гацаж, цааш "нэвтрэх" боломжгүй болсон байна. Кадиллакийн энэхүү том дугуйг "General motors" компанид үйлдвэрлэсэн бөгөөд найман инчийн зузаан ган юм байна. Хаалганд гацсаны улмаас Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишел Обама нар аргагүйн эрхэнд машинаасаа бууж, өөр хүлгээр зорчих болсон аж. Машины дугуй гэмтсэн ч азаар бусад эд анги гэмтээгүйгээс гадна хурдны үзүүлэлт нь урьдын адил хэвээр байгаа тухай ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ эд гранат харвагчийн буудлагыг ч даах чадвартай аж. Ерөнхийлөгч Обама энэхүү төмөр хүлгээ "Веast” буюу "Араатан" хэмээн нэрлэжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )