АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама элэнц эцгийнхээ төрсөн нутагт Ирландад хөл тавихад Ирландууд түүний айлчлалыг үндэсний баяр мэт хүлээн авчээ. Б.Обама Дублины төвд байдаг College Green дээр 25 мянган хүний өмнө Ирландын ард түмэнд хандаж “Бид одоогийн эдийн засгийн хямралыг давж гарна. Гэрэлт ирээдүй бидний өмнө байна. Бид хамтдаа хүнд бэрх цагийг ардаа орхих болно” хэмээн хэлсэн төдийгүй тус улсын нэрийн хуудас болсон Guinness хар пиво ууж үзсэн байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )