Исландын Гримсвот галт уулын үнсэн үүлнээс болж Берлиний нисэх буудлууд өчигдөр орой 17.00 (Монголын цагаар) цагаас эхлэн хаагджээ. Утаан хөшиг өнөөдрөөс эхлэн Польш, Скандинавын орнуудад ч хүрэх магадлалтай байгаа юм байна. Өчигдрийн байдлаар Европт 500 гаруй нислэгийг цуцалсан тухай агаарын тээвэр зохицуулалтын “Eurocontrol”-ын албаны хүн мэдээлжээ. Их Британид онцгой байдлын зөвлөл хуралдаад, агаарын зам дахь үнсэн үүлийн нягтралыг өндөр, дунд, бага зэрэг хэмээн ангилж, нислэгт саад учруулж болзошгүй замд нислэгийг хориглохоор болсон байна. Одоогоор үнсний нягтрал маш бага ангилалд багтаж буй агаарын замд нислэг хийхийг зөвшөөрч байгаа ажээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )