Сүйрэл дагуулсан хар салхи Оклахомад дэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Хар салхины улирал энэ жил АНУ-ын хувьд тун ч хүчтэй ирж байна. Өмнөд мужуудад нүүрлээд байгаа хар салхи Миссури мужийн Жоплин хотыг өнгөрсөн ням гарагт дайрч, 120 гаруй хүний амийг авч одсон. Тэгвэл уржигдар Оклахама мужийн ойролцоо дахин дэгдэж, багаар бодоход таван хүний амь нас эрсдэж, олон арван хүн гэмтэж бэртжээ. Сүйрэл дагуулсан хар салхи Оклахомагийн баруун болон өмнөд хэсгийг хамарч, Канадын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөхдөө хоёр хүний аминд хүрчээ. Салхины хурд 234 км цаг хүрснийг мэргэжилтнүүд тооцоолсон байна. Харин гамшиг эхлэхийн өмнө орон нутгийн засаг захиргааны нэгжүүд иргэдээ яаралтай хоргодох байранд орохыг анхааруулж амжжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top