Хотын даргыг огцруулах асуудлаар С.Батболд, Э.Бат-Үүл нар ЮУ ХЭЛЭВ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын ээлжит бус V хуралдаан уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй нөхцөл байдал үүссэн тул хуралдааныг өнөөдөр /2018.12.05/ хаасан юм.

Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу Улаанбаатар хотын дарга өөрөө ажлаас халагдах өргөдлөө өгвөл Ерөнхий сайдад захирамж гарган, огцруулах эрх нь үүсдэг аж. Тиймээс Хотын даргын өргөдлийг Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой болсон тул НИТХ-д хүргүүлсэн огцруулах саналаа Ерөнхий сайд татаж авчээ. НИТХ эл асуудлыг хэлэлцэх шаардлагагүй болсныг НИТХ-ын дарга С.Амарсайхан мэдэгдэх үеэр  Ардчилсан намын зарим төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний нэг нь Э.Бат-Үүл байлаа. Тэрбээр, Ерөнхий сайдыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдаж болзошгүй үйлдэл гаргасан гэсэн юм. Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Үүл нараас өнөөдөр болсон НИТХ-ын хуралдааны үеэр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан байр суурийг нь сонслоо.


С.БАТБОЛД: ЕРӨНХИЙ САЙД ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ГАРГАНА 

-Ерөнхий сайд таныг огцруулах саналаа НИТХ-аас буцаасан юм байна. Өмнө нь ийм зүйл гарч байсан юм болов уу?

-Өмнө ийм зүйл болж байсан эсэхийг судалж барьсан зүйл алга. Гарч байсан байж магадгүй л юм.

-Зарим төлөөлөгч Засгийн газрын тэргүүнийг НИТХ-ын бүрэн эрхэд халдахыг завдсан гэж үзэж байх шиг байна?

-НИТХ болон Төлөөлөгчийн бүрэн эрхтэй холбоотой бусад асуудлаар төлөөлөгчдийн гаргаж байгаа саналуудыг зөв, зүйтэй л гэж бодож байна.

-Та өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Одоо харин таны хүсэлтийг хэн шийдэх ёстой вэ?

-Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргана.


 

Э.БАТ-ҮҮЛ: ХОТЫН ДАРГАД НӨЛӨӨЛЖ, ОГЦРУУЛДАГ БОЛОХ ВИЙ ГЭЖ БОЛГООМЖИЛЖ БАЙНА

-Та Ерөнхий сайд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдахыг завдлаа гэж хэллээ. Үүнийгээ тайлбарлана уу?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Хотын дарга С.Батболдод арга хэмжээ тооцох тухай албан бичиг ирэх үеэс нэг зүйл яригдаж байсан. Тэр нь С.Батболд Ерөнхий сайдын хүсэлтийг хүндэтгэн үзнэ гэсэн тухай юм. Энэ нь өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх  хүсэлт гаргах нь нэгэнт тодорхой, ойлгомжтой болсон байсан гэсэн үг л дээ. Гэвч үүнийг би Ерөнхий сайд НИТХ-ыг түншиж үзлээ гэж харж байна. Ийм тохиолдолд Ерөнхий сайд өөрөө асуудлыг НИТХ-д оруулах байсан юм.  

-Яагаад заавал Ерөнхий сайд гэж?  

-Хотын даргад дээрээсээ дарамт шахалт үзүүлж, чөлөөлдөг жишиг тогтох вий гэж болгоомжилсонтой холбоотой. Тийм учраас Ерөнхий сайд өөрөө ирэх ёстой гэж үзэж байсан юм. 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа уг нь энэ бүхнийг тооцоолсон юм. Тодруулбал, дээд шатны дарга нь доод шатны дарга, албан тушаалтнаа дарамталж, шахаж огцруулж магадгүй гэж үзээд нутгийн өөрөө удирдах байгууллагын зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан байдаг. НИТХ-тайгаа зөрчилдвөл Хотын дарга дээшээ өргөдлөө өгөх ийм боломжийг тусгасан байдаг юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ПАРТИЗАН(122.201.20.190) 2018 оны 12 сарын 06

БАТҮҮЛ ЯРЬДАГ ЦАГААН ТОЛГОЙ БОЛЖ ДЭЭ

Буюу(67.165.167.173) 2018 оны 12 сарын 05

Цагаан толгой т зөнчихсөн байна хөөрхий юм бол ЕС ирэх ёстой гэж яриад байгаа Хүрэлсүхтэй гар барихыг хүсээд бгаа бхдаа.Тэр хүн чинь ажил ихтэй Чам шиг тэтгэвэр ийн хөгшин биш

matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

Kkkk(83.23.248.17) 2018 оны 12 сарын 05

Ene omhii buriadyg shorond yavuulaachee

0  |  0
Мал(103.14.38.130) 2018 оны 12 сарын 06

Хуцаарай муу новш минь, ястны үзэл гаргаад, ална шүү

0  |  0
Zochin(64.119.24.239) 2018 оны 12 сарын 05

Xuuchin xugchuuls slx xrgt.xezeeni Batuul xaans grd irvee. Notoi xulgaichaas ASEMr yu shaasniig ni uxaacheee.

хн(103.229.122.215) 2018 оны 12 сарын 05

бяцүүл гуайн уруул нь хүртэл таргалчихаж

хатан (122.201.23.210) 2018 оны 12 сарын 05

2020 онд л энэ нөхдүүдөөс сонголт хийхгүй баймаар байна. Баярсайхан, Бат-үүл гэсэн нөхөд одоо тэтгэвэртээ гарна шүү. Болих хэрэгтэй та нараас одоо шахаад юу ч гарахгүй. Тос хөлс л гоожих байх

0  |  0
Зочин(103.229.122.206) 2018 оны 12 сарын 05

Эднийг шахахөд хөлс, шивэр хулмаснаас өөр юу ч гарахгүй!

0  |  0
matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
Зочин(202.179.31.53) 2018 оны 12 сарын 05

Бат-үүлийн малгай яахаараа Зориг агсныд байсныг сайн шалгахгүй байсаар Зоригийн хэрэг зохиомол болж, дууссаныг хүн болгон ярьдаг. Малыш Энхтүвшин, Сосорбарам нар нэг сонин баримт ярьдаг. Энэ өвгөн их но-той шүү. Их шударга царай гаргах гэж жүжиглэхээ болих хэрэгтэй.

Зочин(66.181.189.253) 2018 оны 12 сарын 05

ЭНЭ САЛГА ХУЛГАЙЧ ӨӨРИЙГӨӨ МЭДЭХГҮЙ ИХ МЭДЭМХИЙРНЭЭ. МОНГОЛЫН ТӨР ЮУГ ЯАЖ ХИЙХЭЭ ЧАМ ШИГ ӨГӨР ТОЛГОЙГООР ЗААЛГАХ БОЛООГҮЙ БАЙНА.

ЗОЧИН(66.181.160.53) 2018 оны 12 сарын 05

энэ салга үүл дураараа авиралсаар бгаад ,хууль төрийг мартжээ

Top