Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Абэ Шинзо нар уулзаж байна

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Токио хотоос мэдээлж байна.

Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж байна. Уулзалт Монголын цагаар 16.40 цагийн үед эхэллээ.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы харилцааг улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, спортын зэрэг бүхий л салбарт улам өргөжүүлж, Стратегийн түншлэлийг бэхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцох юм.


Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхий сайд нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх бөгөөд энэ удаагийн яриа, хэлэлцээний дүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тухай ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ гаргах юм. Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай танилцуулгыг олон нийтэд зориулж гаргана.

ШУУД ҮЗЭХ

Н.Гантуяа

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top