“Их-8”-ын удирдагчдын гэргий нар чуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

Францын Довиль хотод цугласан “Их-8”-ын удирдагчдын гэргий нар өөрийн гэсэн бага хурал хийнэ.

"Эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалт”-д Карла Бруни Саркози, Светлана Медведева, Хелен Харпер нар иржээ.

Франц, Орос, Канадын тэргүүн хатагтай нар ажил хэргийн уулзалтаараа сургуульд сурсан хэдий ч бичиг үсэгт тайлагдаагүй болон уншиж, бичих чадваргүй байгаа насанд хүрэгсдийн асуудлыг хэлэлцэнэ. Тэдний уулзалтад Европын Холбоо, НҮБ, ЮНЕСКО-гийн тэргүүний гэргий нар, тэрчлэн Францын Бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэх үндэсний холбооны ерөнхийлөгч М.Жеффрой нар оролцоно. Хатагтай нар уг асуудлаар богино хэмжээний кино үзсэний дараа яриа хэлцээгээ эхэлнэ. Тэрчлэн тэргүүн хатагтай нар дээд хэмжээний уулзалтын үеэр урилгаар оролцож буй Африкийн удирдагчдын гэргий нар болон олон улсын байгууллагын удирдагчидтай уулзаж, эх, хүүхдийг ДОХ-оос хамгаалах талаар ярилцана.

“Хатагтай Саркози 2008 оноос ДОХ-той тэмцэх дэлхийн сангийн сайн санааны элч болсноосоо хойш жирэмсэн эхчүүд болон, тэдний үр хүүхдийн дунд ДОХ тархахаас урьдчилан сэргийлэх нь чухал болоход олон нийтийн анхаарлыг хандуулах болсон билээ” гэж уулзалтыг зохион байгуулагчид мэдээлжээ. Дэлхийн сантай хамтран Францын тэргүүн хатагтай 2015 он гэхэд ДОХ-ын халдвар авсан хүүхэдгүй дэлхий болоход олон нийтийн санал санаачилгыг чиглүүлэх талаар олон улсын кампанит ажил санаачлан явуулж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top