Тусгаар тогтнолын ордонд МАН-ын XXVIII Их хурлын III Бага хурал гишүүдийн үг хэлэх, асуулт асуух хэлбэрээр үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Өнгөрсөн 2012-2016 онд бид Иргэдийн хуралд наймуулахнаа, С.Бат-Үүл даргатай нэгнээ үзэж ажилладаг байсан. Тухайн үед Ардчилсан нам олуулаа хэрнээ хоорондоо хагаралтай, улсад хэрэгтэй юу ч хийдэггүй байсныг хараад хэрвээ бид олуулаа болвол их зүйл хийнэ дээ гэж мөрөөддөг байлаа. Харамсалтай нь, өнөөдөр чадахгүй байна. Бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, "Цэвэр агаар" сан, АСЕМ гээд олон маргаантай асуудлууд огт шийдэгдээгүй хэвээр байна. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Зөвхөн Дубайн гэрээнээс гэхэд бид 2 тэрбумын алдагдал хүлээчихээд сууж байна. "Гудамж" төсөл, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд олон тэрбумын алдагдал гаргасан байж болзошгүй асуудал гэтэл олон байна. Эдгээртэй холбогдсон хүмүүс бүгд гудамжинд зүгээр явж байна. Харин тэдний гар хөл болсон генералууд, хүчнийхэн тэднийг хаацайлсан ойлгомжгүй тайлбарууд хийсээр ирлээ. Тэр бүх мөнгө авсан хүмүүс нь хаана байна? Гаргаж ирсэн нь ЖДҮ. Энэ ЖДҮ гэдэг чинь барьцаатай зээл. Үүнийг зориулалтын бусаар ашигласан эсэхийг нь судлах хэрэгтэй, зориулалтын бусаар ашигасан бол харин хариуцлага тооцох ёстой . Гэтэл энэ хэргээр хөшөө хийчихээд араар нь "Эрдэнэт", "Стандарт" банкны зэрэг том том асуудлууд нуугдаж үлдээд байна. Гадаа гараад энгийн хүнээс асуугаад үз! Бүгд л шударга байдал хүсч байна. Өнөөдөр бүгдээрээ шударга байдлыг тогтоох гэж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй.
АТГ гишүүдийг байцааж байгаа нь худал биш. Ингээд байх юм бол эхнээс чинь шоронд хийнэ шүү гэж айлгадаг болсон. Одоо л МАН зөв шийдвэр гаргахгүй бол ард түмэн гудамжинд гарна шүү. Бүх иргэн шударга ёс ярьж байна. Бага хурлаас улс төрийн шийдвэр гараасай гэж хүсч байна.
Бага хурлын үдээс өмнөх хуралдааны мэдээллийг ЭНД дарж, үзэх боломжтой!
Сэтгэгдэл ( 3 )
ШУДАРГА ЁС ГЭДЭГ ЮМ НЬ УТГАА АЛДАЖ ЭЭ. ХУУЛЬ НЬ Ч ГУУЛЬ БОЛЖ. 2 ТАЛЫН НЭГ НЬ ШУДАРГА ГЭДЭГ ҮГЭЭР ТУГ ХИЙЖ, НӨГӨӨ НЬ ХУУЛЬ ГЭДЭГ ҮГЭЭР ТУГ ХИЙЖ ЖИЙЛЦЭЖ БНА . ЭНЭ 2 АЛЬ АЛЬ НЬ УТГАА АЛДАЖЭЭ МОНГОЛД. БҮХНИЙГ УСТГААД ШИНЭЭР ЭХЛЭМЭЭР ЮМ БНА ДОО . Энэнийх нь зөв бна гэж хэлэх арга алга даа
Mash zuv hvn.
Сайд болчих гээд хүн чанараа алдаж байна даа энэ этгээд.