Америкийн сагсан бөмбөгийн "Нью Жерси Нетс" багийн хамгаалагч, Словенийн сагсан бөмбөгчин Саша Вуячич Оросын теннисчин 24 настай Мария Шараповатай сүй тавьсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Тэгвэл саяхан тэднийг Парист хамтдаа дэлгүүр хэсч байгааг папарацичид баталжээ. Спортын ертөнцөд "Сашапова" гэгддэг тэдний хурим дуулиан тарих нь гарцаагүй. Өдгөө 27 настай С.Вуячич "Лос-Анжелес Лейкерс" багаа орхин Нью Жерсигийн багтай олон сая ам.долларын гэрээ байгуулсан бол дэлхийн хамгийн орлоготой эмэгтэй тамирчин М.Шарапова Францын нээлттэй тэмцээнд оролцож буй. Дэлхийн тэргүүн теннисчин байсан М.Шарапова бэртэл гэмтлийн улмаас чансаа буурч, өдгөө шилдэг эмэгтэй теннисчдийн 17-д бичигдэж байгаа.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )