ОХУ-ын Уфа хотын хүүхдийн эмнэлгийн 30 орчим өвчтөн ариутгагч бодист түлэгдсэн тухай хотын Эрүүл мэндийн газрын орлогч дарга Эльвина Хусаинова “РИА Новости” агентлагт мэдээлжээ. Ийм хэрэг бүр тавдугаар сарын 10-нд гарсан байна. Булчинд тариа хийсний дараа 27 өвчтөн арьсны нэг, хоёрдугаар зэргийн түлэгдэлт авсан байна. Түлэгдсэн хүүхдүүдийн дунд нярай хүүхэд ч байжээ. Сувилагч тариа хийхийн өмнө хүүхдүүдийн арьсыг ариутган арчсан “Триосепт-аква” гэдэг ариутгалын бодис түлэгдэл үүсгэсэн байна. Түлэгдсэн өвчтөнүүдийн эцэг, эхийн хэлснээр ариутгагч бодисоос керосин шиг үнэр гарч байжээ. Тус эмнэлэгт байсан уг ариутгагч бодисын дээжийг шинжилгээнд явуулсан байна.Санкт-Петербургийн “НПО СпецСинтез” компаниас авсан тэдгээр бодисын савны таглаа баталгаатай бус, амархан онгойж байжээ. Энэ компани ариутгагч бодисоос гадна ахуйн химийн янз бүрийн бодис үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрлэгчийн мэдээллээс үзвэл “Триосепт-аква” нь спирт агуулаагүй, арьс ариутгагч бөгөөд арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэх бодис агуулсан ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )