ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин бензиний экспортод өндөр татвар ногдуулах тухай тогтоолын хүчинтэй байх хугацааг 2011 оны долдугаар сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Оросын Засгийн газар дотоодын зах зээл дэх нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд 2011 оны тавдугаар сард бензиний экспортын татварыг 44 хувиар өсгөсөн билээ. Тус улсын сайд нарын танхимын авсан арга хэмжээ нь дотоодод бензиний үнэ эрс өсч, зарим бүс нутагт шатахуун тасарснаас үүдэн 2011 оны дөрөвдүгээр сард бий болсон түлшний хямралыг зохицуулах учиртай юм. Тэгэхдээ Оросын эрх баригчид хямралын шалтгааны талаар санал зөржээ. Владимир Путин үүссэн нөхцөл байдалд хуйвалдааны шинж тэмдэг байгааг тэмдэглэсэн байна. Харин Ерөнхий сайдын орлогч Игорь Сечин, зах зээлд нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүссэнээс үнэ нь эрс өссөн гэж үзэж байгаа юм. 2011 оны зургадугаар сарын 1 хүртэл нэг тонн бензиний экспортын татвар 415,8 доллар байна. Харин зургадугаар сарын 1-нээс нэг тонн түүхий нефтийн экспортын татвар 462,1 доллар /тавдугаар сард 453,7 доллар байсан/ болох ажээ.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )