Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш дөрвөн жилийн дараа IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө ирэх ням гарагийн өглөө /2019.01.27/ тулалдах гэж байна. Дөрвөн жилийн туршид ялагдал амсаагүй яваа тэрбээр найм дахь учраа буюу Жхон Хеминотой 10 раундын турш хүч үзсэн. Бусад тулааны дийлэнх нь гуравдугаар раундад шийдэгджээ.
Мэргэжлийн боксын бэлтгэлийн хүнд хүчрийг, хүний нутагт өөрийгөө нотлон харуулахын хэцүүг биеэрээ мэдэрч байгаа King Tug буюу Н.Төгсцогт дараагийн Менни Пакьо болох гэж хичээж буй. Түүнийгээ ч эхний 10 тулаандаа нотлон харуулаад байна. Гэхдээ энэ удаагийн тулаан өмнөх тулаануудаас өөр, магадгүй мэргэжлийн боксын ирээдүйн замналыг нь тодорхойлох хүнд тулаан. Энэ тулаандаа ялж байж WBO-н бүсийн төлөө тулалдах замдаа нэг алхам ойртно.
“Өрсөлдөгчийнх нь тулааныг хэд, хэдэн удаа харсан. Хөлийн ажиллагаа сайн, техниктэй тоглогч юм билээ. Энэ удаад Н.Төгсцогт яарч болохгүй. Яарах л юм бол тэнэсэн цохилтод өртөж мэднэ” гэж Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган ярьсан юм.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Н.Төгсцогттой байнга холбоотой байж, ах хүний ёсоор ч, тамирчны хувиар ч бэлтгэлийн зөвлөгөө өгдөг байна. Э.Бадар-Ууган аварга энэ удаагийн тулааныг зургаан раунд үргэлжилнэ гэж таамаглаж буй. Мөн мэргэжлийн боксын замналыг нь шийдвэрлэх тулаан гэж тодотгож байгаа.
Яг энэ өдрүүдэд АНУ-д амьдран суугаа монголчууд ч, эх орондоо байгаа монголчууд ч Н.Төгсцогтын тулааныг амьсгаа даран хүлээж байна. Тулаан болох "Barclay" ордны Н.Төгсцогтын тулалдах хэсгийн 200 тасалбар бүрэн зарагдаж дууссан ба монголчууд худалдан авчээ.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар Н.Төгсцогтыг дэргэдээс нь дэмжихээр өнөөдөр /2019.01.25/ АНУ-ыг зорьж байна.
Н.Төгсцогт олимпийн аварга Э.Бадар-Ууганыг рингэн дээр гарах боломжтой эсэхийг нь асуужээ. Э.Бадар-Ууган ч үүнийг зөвшөөрсөн байна.
Боксын спортоор Монгол Улсад анх удаа олимпийн алтан медаль авчирсан Э.Бадар-Ууган аваргатай удахгүй болох тулааны талаар болон Н.Төгсцогтын өрсөлдөгч, тоглолтын арга барил, өнөөдрийг хүртэл туулсан бэрхшээл, амжилтын талаар ярилцсан АНАЛИЗ ЯРИЛЦЛАГА-ыг хүргэж байна.
ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХУВИЛБАРААР ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 13 )
Энколд ах чинь тэгжийнүү хэхэхэ
tugsuu amjilt husie badaruugan uuruu tulaldahgui bol chimeegui l demj 6 deer nam tsohino gj hudlaa bult usereh yah vee nuguu tal ni 2 udaa avarga bolj bsan mundag zaluu bnle tavitargui yaria demii shuu dee medeej yalaasai gj bugd l husej bgaa
4 жил гэдэг бол Тогсоо шиг чадварлаг боксчинд их хугацаа. Би бол 2 жил тоглоод аваргын толоох тулаан хийх бх гэж бодож бсан. За энэ чТогсоогоос хамаарах асуудал биш. Промутеруудын ажил л даа. Гэхдээ ямар ч бсан олдсон боломжоо алдахгуй л ашиглах хэрэгтэй амжилт.
Bohchuud bol yamar ch hereggui. Zardal haanaas olov. Ed nart biznes baihgui sh tee. Usan tolgoituud
Сайхан байна Монгол боксчид мундаг шүү Төгс цогт. Нэр нь хүртэл. Дуусгаад унаг гэх шиг кк АМЖИЛ АВРАГА болоорой гэж ерөөе
Олимп дэлхийн аварга гэдэг сайхан алдар нэрийг Сэрдамба Бадарууган 2муухай харагдуулсан. хувийн эрх ашгийн төлөө олимп боксын спортыг хувийн амбици карьертай гаа холиод бантан болгосон. Арай муухай амбицлаг бацаанууд.
Amjilt king tugs
Бадарууган минь сайхан нэрийг шороотой хутгаж байна даа.Ард түмний хүндлэл олон түмний хайр хишгийг зѳв тогтоох буян байдаг.Шархаданд байсан үеэ санаж л явах хэрэгтэй.Хэтэрхий бохирт хутгалдаад байх шиг .Загдсүрэнтэй нийлж сѳѳм газар түмний хѳрѳгѳнд хуруу дүрэх эрх байхгүй шүү.Энхболд Жунайтай хамсаж түмний хѳрѳнгѳ рүү дээрэмдэх эрх байхгүй шүү хүүхээ.Нэр цэвэр үйлс ариун байг.Тѳгсцогтыг бас баллаад хаяв.Чамаар заалгах сурах юм хэрэггүй биздээ тэр залуу.Хол бай газрын гай минь.
Ene teneg ni dendsen amitan um hiij chadahgui. Mie Ebi 2 toigoo o.holboonoos zailnaa chi
Duudee amjilt husey chi chadna mongolchuud yalnaq
Бадарууган МҮОХ ажлаа хий наад байгууллага чинь шившиг болж дууслаа! Эсхүл боксоо хөө