250 сая хүн байгалийн гамшгийн хохирогч болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30


Одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1980 онтой харьцуулахад байгалийн гамшиг дэлхийн хэмжээнд гурав дахин нэмэгджээ. Британийн хүмүүнлэгийн "Охfаm" байгууллага 140 орны сүүлийн 100 орчим жилийн мэдээллийг цуглуулан  судалгаа хийсэн байна. Өнгөрөгч 30 жилд үер, газар хөдлөлт, хар салхи, галт уулын дэлбэрэлт хамгийн их үзэгдсэнээс  хүчтэй аадар борооны улмаас үүсдэг үер байгалийн бусад гамшгаас илүү олон хүний аминд хүрсэн аж. Үер буурай хөгжилтэй орнуудад ихэвчлэн нүүрлэдэг бол далай тэнгист үүссэн хар салхи Африк, Өмнөд болон Төв Америкийн орнуудыг илүү нэрвэжээ. Дээрх байгууллагын судалгаагаар өнгөрөгч 30 жилд дэлхий даяар нийт 250 сая хүн байгалийн гамшгийн хохирогч болжээ. Харин 2015 он гэхэд  энэ тоо 375 саяд хүрэх өндөр магадлалтай гэнэ.

  Б. Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top