Японы эргээс барьсан загаснаас хорт бодисын хэмжээ 25 дахин их илэрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд Хонсю арлын зүүн эргээс 300 орчим километр зайтай газарт судалгаа хийжээ. Номхон далайн ёроолоос авсан дээжээс байвал зохих хэмжээнээс хэдэн зуу дахин их цацраг идэвхт бодис илэрсэн байна. Дээжийг Мияги мужийн эргээс Тиба муж хүртэл үргэлжилсэн далайн усны ёроолоос авчээ. «Цацраг идэвхт бодис далайн ургамал, амьтанд нөлөөлсөн байж болзошгүй» гэж яамны мэдэгдэлд дурджээ. «Фүкүшима-1» атомын цахилгааны станцад осол гарсны дараа хортой бодис байгаль орчинд шингэсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тавдугаар сарын 9-14-ний хооронд эргээс 15-50 километр зайтай орших 12 газраас авсан дээжээс цацраг идэвхт цези-134 бодис нэг килограмм дээжээс 260 беккерель, цези-137 бодис 320 беккерель хэмжээтэй илэрчээ. Дээж авсан хэсгүүдээс 2009 онд дээж авч шалгахад цези-134 илрээгүй, цези 137 бодис нэг беккерель илэрч байжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард мэргэжилтнүүд Фукүшима мужийн эргээс загас барихад хорт бодисын хэмжээ байвал зохих хэмжээнээс 25 дахин их илэрсэн байна.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top