«Нью-Йорк Таймс» сонин 112 жилийн өмнөх нийтлэлдээ залруулга хийлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

«Нью-Йорк Таймс» сонин 1899 оны нэгэн дугаартаа нийтэлсэн эмгэнэлд гаргасан алдаагаа залруулав. Талийгаачийн хамаатан болох 77 настай Дэниэл Швенкээс сонины редакци захидал авсны дараа залруулгыг гаргасан байна. АНУ-ын Нью-Гэмпшир муж улсын Уолпол хотын өндөр настан захидалдаа алдааг тодорхой зааж явуулахдаа тус сонины редакцийг залруулга гаргана гэж бодоогүй ажээ. Өндөр настан нэг сар орчмын өмнө илгээсэн захидалдаа, 112 жилийн өмнө нийтлэгдсэн, түүний үеэл өвөө, дэслэгч Мильтон К.Швенкийг нас нөгчсөний учир нийтэлсэн эмгэнэлд маш олон алдаа байсныг мэдээлжээ. Жишээ нь, эмгэнэлийн бичигт талийгаачийн нэрийг Мильтон бус Мельтон гэж бичсэн байна. Бас төрөл төрөгсдийг Пенсильвани муж улсынх гэхийн оргонд Жорж муж улсынх гэж бичсэний сацуу Мильтон Швенкийн АНУ-ын Тэнгисийн цэргийн академид сурч байсан оныг буруу заасан байжээ. Үеэл ач хүүгийн захидалтай танилцсан «Ныо-Йорк Таймс сонины сэтгүүлчид сониндоо гарсан эмгэнэлийг шалгаж, дараа нь түүхийн болон генийн мэргэжилтнүүдийг оролцуулан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Эцэст нь 1899 онд мухар олгойн үрэвлийн улмаас Нью-Йоркт нас барсан дэслэгчийн тухай үнэн зөв мэдээллийг нийтэлжээ. Дэниэл Швенк сонины хамт олонд талархал илэрхийлээд, сэтгүүлчдийн хийсэн ажил түүнийг АНУ-ын янз бүрийн хотод аж төрж байгаа төрөл төрөгсдөө хайх ажилд урам зориг өгснийг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top