Германы хөлбөмбөгийн алдарт Боруссиа Дортмунд клуб Монголын Иргэний Агаарын Тээвэр компанитай хамтын ажиллагааны гэрээгээ 2022 он хүртэл сунгахаар болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Боруссиа Дортмунд клубийн бүс нутаг дахь байнгын хамтрагч болж ажиллах юм. Хоёр тал 2016 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан билээ.
“Европын шилдэг клубтэй хамтран ажиллаж байгаа нь нэ төрийн хэрэг. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэж “МИАТ” компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр ярьжээ.
Боруссиа Дортмунд клуб Германы Бундеслигт есөн удаа, Аваргуудын лигт хоёр удаа түрүүлж байсан алдартай клуб юм. Тэд энэ улирлын Бундеслигийг хоёрдугаар байрт яваа клубээс гурван онооны зөрүүгээр тэргүүлж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )