Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” болох ойртож байна. Энэ өдөрт зориулан Zindaa.mn "МАРТ-8" цуврал эхлүүлсэн. Энэ долоо хоногийн турш өдөр бүр эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой мэдээлэл бэлтгэн хүргэх болно. Өнөөдрийн онцолж буй мэдээллийг хүлээн авна уу!
Оросын их яруу найрагч Анна Андреевна Ахматова 1966 оны гуравдугаар сарын 5-нд нас барсан билээ. Утга зохиол судлаач, орчуулагч, яруу найрагч түүний хувь заяа эмгэнэлтэй. Ахматовагийн ойр дотнын гурван хүн хэлмэгдэлд өртсөн, өөрөө ч үргэлж хавчлаган дунд амьдарч байсан. Эхний нөхөр Николай Гумилёв 1921 онд цаазлагдсан бол 3 дахь нөхөр Николай Пунин баривчлагдаж, торны цаана амь насаа алдсан билээ. Ганц хүү Лев Гумилёв нь ч хэлмэгдлээс зайлж чадаагүй, 1930-1940, 1940-1950 онуудад ГУЛАГ-т хоригдож байлаа. Лев Гумилев бол Оросын түүх, Орост төр улс үүсэн байгуулагдахад монголчуудын оруулсан хувь нэмрийг үнэн зөв харуулсан эрдэмтэн билээ.
Ингээд түүний тухай 8 баримтыг танилцуулья.
Бvх цаг vеийн хамгийн шилдэг эмэгтэй найрагчдын нэг гэгддэг тvvний уран бүтээлийг монголчууд сайн мэднэ. Анна Ахматовагийн “Сvvлчийн хvндага” шүлгийн монгол орчуулгуудыг толилуулья.
ПОСЛЕДНИЙ ТОСТ
Я пью за разоренный дом,
За злую жизнь мою,
За одиночество вдвоем,
И за тебя я пью,—
За ложь меня предавших губ,
За мертвый холод глаз,
За то, что мир жесток и груб,
За то, что Бог не спас.
М. Саранцэцэгийн орчуулга
Сүүлчийн хундага
Ханхайж хоосорсон гэрийнхээ төлөө
Хатуу ширүүн амьдралынхаа төлөө
Хоёулаа мөртлөө ганцаардлын төлөө
Хонгор чинийхээ ч төлөө би ууж байна
Хайхралгүй хуурсан уруулын чинь төлөө
Хайргүй хүйтэн харцны чинь төлөө
Амьдрал дэндүү энэрэлгүйн төлөө
Аз жаргалыг бурхан хайрлаагүйн төлөө
Би ууж байна.
Л.Дашнямын орчуулга:
Хоосорч хонхийсон орон гэрийнхээ төлөө,
Хорлонт зуунги амьдралын минь төлөө,
Хоёулаа суугаа хэрнээ ганцаардахын төлөө,
Хонгор минь чинийхээ төлөө энэ хундагыг өргөе өө.
Надаас урвасан хуурамч уруулын чинь төлөө,
Нас нь цөглөсөн хүйтэн харцны чинь төлөө,
Бурангуй бөгөөд хатуухан хорвоогийн төлөө,
Бурхан биднийг авраагүйн төлөө энэ хундагыг тогтооцгооё оо.
Д.Урианхайн орчуулга:
Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,
Бачим хохь амьдралдаа хорсохын учир,
Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,
Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,
Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,
Хорвоо хахир агаад гүжрийн учир,
Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир
Үнэнээ хэлэхэд
Үүрд чамайг дурсахын учир
Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье.
Сэтгэгдэл ( 5 )
Altan urgiin argamjaa
Надежда-г орчуулгыг тавиач.
Urianhain orchuulga nileen duhsun yumuu daa.
Гайхамшигтай
sarantsetsegyn orchuulga ni zev begeed engiin. busad xoyor ni xudlaa uyangyn xaliltai