МАН-ын ЕНБД Вьетнамын Коммунист намын удирдлагуудтай уулзжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Вьетнам улсад ажиллах үеэрээ Вьетнамын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Тран Куок Вуонгтой уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Хоёр тал ирэх жилүүдэд уламжлалт найрамдалт харилцаагаа улам батжуулж, шинэ шатанд гаргах тал дээр санал нэгдсэн байна. Хоёр улсын нам төдийгүй иргэд, нийгэм, соёлын салбарт ч нягт хамтран ажиллана гэдгээ хоёр тал илэрхийллээ.

Түүнчлэн хоёр тал хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хоёр талын уулзалтын дараа Д.Амарбаясгалан ЮНЕСКО-гийн соёлын дурсгалт газраар бүртгэгдсэн “Ха Лонг” хошуунд зочлон, дурсгалын зураг татуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top