Жавар үргээж, лус аргадсан Далай ээжийн тахилга

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Хөвсгөл аймагт “Хөх сувд-2019” мөсний баярын үеэр Далай ээжийн галын тахилга боллоо /2019.03.02/. Гадна, дотны жуулчдын анхаарлыг татаж, монгол бөөгийн сүр хүчийг гайхуулсан энэхүү тахилгыг бөөгийн “Хаант тэнгэрийн Самгалдай” төв Хөвсгөл аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн музейтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм. Галын илчинд жавар үргэж, хэнгэрэгийн чимээ уул усыг нүргэлүүлж, галын оч од мэт агаарт түгэх нь сүрдмээр байв. Хурсан олны уухай цуурайтах нь Хөвсгөл нуурын ус давалгаалах мэт байлаа.

Далай ээжийн галын тахилгад хүндэт зочдоор бөөгийн “Голомт” төв, “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн төв”, “Дөл гал” төв, Хээрийн бөөлөөн групп, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул Уйгар бөө Батын Баяраа, Хар дархад овгийн Хүүжийн Батбаяр, ӨМӨЗО-ны зайран Б.Дүүрэнбилэг, удган Р.Ургамал, Т.Бадамцэцэг, Ж.Алаг-Нүдэн, Д.Оюунхуар нар оролцлоо. 

Галын тахилгыг сүрдэм хийж чадсан бөөгийн “Самгалдай” төв нь монгол соёл уламжлал, зан заншил, бөөгийн зан үйл, эцэг өвгөдийн түүхийг түгээн дэлгэрүүлж ард иргэдийг амар тайван байлгах зорилготой гэв. Мөн газар лус, хөх тэнгэрээ аргадан тахих зорилготойгоор дархад, цаатан, хотгойд талыг барьсан удган, зайран, уулын хүү, түшээдийн хамтаар зон олонд хандсан сайн үйлсийн аян явуулдаг ажээ. Нийгэмд үйлчлэх бөөгийн төв болон ажиллаж байгаа энэхүү байгууллага нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсад нийт 19 аймгийн 71 хайрханы хар, цагаан, хөх лус, галын тахилгыг хамтад нь тус тус аргадан, тахиж иржээ.

Самгалдайчууд нь Хайрхан уулыг эрэмбэ жаягийн дагуу тахиж дуусаад хар, цагаан, хөх лусыг аргадаж хатаж ширгэсэн булаг шанд, гол горхи сэргээх, дошгирсон лус хаадыг аргадан тахиж ган гачиг, зуд зурхангүй, өвчин зовлонгүй эрүүл энх байлгахын төлөө даатган зан үйлээ хийдэг аж.

“Хөх сувд-2019” олон улсын мөсний баяраар бөөгийн зан үйл, дархад бөөгийн тамлага дуудлагаар Далай ээжийн галын их тахилгыг тахиж гадна, дотны жуулчдад сонирхуулахаас гадна эх болсон Хөвсгөл нуурын лус олон зуун жил тасраад байсныг эргэн сэргээжээ. Түүхэн ач холбогдолтой энэхүү тахилгад монгол таван туургатан буюу дархад, буриад, тува, өвөрмонгол, халх туургатан хамтран оролцсоноороо нэн онцлогтой.

Түүнчлэн энэхүү тахилгын үеэр далайд цутгадаг усны эх лусуудыг долоон гал дээр зэрэг татан тахисан юм.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(37.169.128.129) 2019 оны 03 сарын 09

Moson deer gedg nertei bayr gj zarlaachee.hovgold bolj bgaa bayrd nutgiin soel ulamjlal ymaa nutgiin zon olnoo hundetgej nutgiin irgedee oroltsuulmaar sangdlaa .Hovsgol tsaatan, hotgoid,darhand ystnaas burdsen ovog aimagiin boogiin ehnii zan zanshiltai uuniigee busdaar nutgtaa hiilgej bgaan bayriin utga aldgdsan sangdlaa.hoishid anhaarn biz nutgiin zovlol.

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 03 сарын 08

Hansh neeh gedeg cnin huatadiin zanshil mongold hamaagyi

0  |  0
МОНГОЛЧУУД(103.57.94.178) 2019 оны 03 сарын 07

ХАНШ НЭЭСНЭЭС ХОЙШТАХИЛГА ХИЙДЭГ тэрн ээс өмнө сэрээгүй лусууд яаах вэ энэ бөөг ийн нэр барьсан ШОУГАА больсон дээр дээ УУЛ УСАА ТАХИЛГА ЮМ ЦЭВЭРХЭН БАЙЛГАХ НЬ

0  |  0
МОНГОЛЧУУД(103.57.94.178) 2019 оны 03 сарын 07

ХАНШ НЭЭСНЭЭС ХОЙШТАХИЛГА ХИЙДЭГ тэрн ээс өмнө сэрээгүй лусууд яаах вэ энэ бөөг ийн нэр барьсан ШОУГАА больсон дээр дээ УУЛ УСАА ТАХИЛГА ЮМ ЦЭВЭРХЭН БАЙЛГАХ НЬ

0  |  0
Top