Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд-2019” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурт өнөөдөр /2019.03.02/ эхэллээ. Zindaa.mn сайтын сурвалжлах баг Хөвсгөл аймагт болж буй Монголын хамгийн том өвлийн наадмыг шууд сурвалжлан ажиллаж байна.
“ХӨХ СУВД-2019” МӨСНИЙ БАЯРЫН
ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР
2019.03.02-ны өдөр
10.00-10.30 –Мөсөн хотхоны нээлтийн үйл ажиллагаа, мөсний баярын хөтөлбөр, уралдаан тэмцээний хуваарь танилцуулна.
11.30-12.00 Унадаг дугуйн бариа
12.00-13.00 Тэшүүрийн тэмцээн
13.00-14.00 Мөсөн хотхоноор аялах
14.00-14.30 Мото спортын үзүүлэх тоглолт
14.30-15.00 Нохой чарганы уралдаан
15.00-16.00 Мөсөн дээрх олс таталын тэмцээн
16.00-17.00 Аав, ээж би тэмцээн
17.00-18.00 Тахтай хатирч морьдын уралдаан
18.00- Нээлтийн үйл ажиллагаа
-Мөсний баярын сүлд дуу, бүжиг, баярын парад
-Морин чарганы парад
-Тэшүүрчдийн парад
-Цаачдын парад
-Нохойтой чарганы парад
-Мото спортын парад
-Унадаг дугуйчдын парад
18.30-18.40- Хөх сувд 2019 мөсний баярын арга хэмжээг нээж Аймгийн засаг дарга Л.Ганболд, БОАЖЯ, хүндэт зочдын төлөөлөл үг хэлнэ.
18.40-19.10- Аймгийн Хөгжимт драмын театрын урлагийн тоглолт
19.10-20.00- Бөөгийн тахилга, зан үйл
22.00-22.00- Галын наадам, үдшийн цэнгүүн
2019.03.03-ны өдөр
10.00-10.30- Аймгийн байгаль орчны салбарын байгууллагуудын “Хөвсгөл далай” хотхоноор зочлох”, “Далай ээжийн өвөл” гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт үзэх, халуун цай, жүүсний үйлчилгээ
10.30-11.00- Мөс мөргөлдүүлэх тэмцээн
11.00-11.30-Мөсний сур харвааны тэмцээн
11.30-12.00- “Competition for tourists” жуулчдад зориулсан хөгжөөнт тэмцээн
12.00-12.30-Хоолны шоу
12.30-13.00-Мөсөн дээр дамар түлхэх тэмцээн
13.00-13.30-Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
13.30-14.30-“Авхаалж-Эрч хүч” Мөсний волейболын тэмцээн
14.30-15.00-Автомашины уран жолоодлого
15.00-15.30-Мөсөн дээрх сумо бөхийн тэмцээн
15.30-“Алунгоо хатны үр сад” олон ястны урлаг соёлын наадам Хатгал тосгоны соёлын төвд эхэлнэ.
16.00-16.30-Тахтай морин чарганы уралдаан
16.30-17.00-Шагнал гардуулах үйл ажиллагаа
17.00-18.00 Хаалтын үйл ажиллагаа
19.30-Мөсний баярын үйл ажиллагаанд зориулсан оройн цэнгүүн Мөрөн хот 50-100 “Event Hall”-д болно.
2019.03.04. “Мөсөн хотхон”-нд болох арга хэмжээ
11:00-11:30 – Хатгал тосгоны соёлын төвийн урлагийн тоглолт
11:30-12:30 – Гадаад дотоодын жуулчдын “Монгол 100” мөсөн дээрх 500 метрийн нөхөрсөг марафон
12:30-13:30 – Чаргатай уралдаан
13:30-14:00 – Мөсөн дээрх флаш моб бүжиг
14:00-16:00 – “Алунгоо хатны үр сад” олон ястны урлаг соёлын наадмын тэргүүн байр эзэлсэн сумдын тоглолт
16:00-17:00 – Шагнал гардуулах үйл ажиллагаа
17:00-19:00 – Чөлөөт цаг
19:00-22:00 “Далай ээжийн үдэш” цэнгүүн Хатгал тосгоны соёлын төвд болно.
Сэтгэгдэл ( 0 )