ХӨВСГӨЛ: Мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд болно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгоны Хүй толгойд болно.

Энэ жилийн хувьд мөсөн хотхоны талбайг томруулж, иргэдийн үзэх, харах, зураг авхуулах мөсөн урланг нэмэгдүүлэн, насны ангилалтай гурван төрлийн мөсөн гулгуурыг хийхээр төлөвлөсөн байна. Мөсөн хотхоныг “Хөх сувдын орон” нэрийн дор урлах ажээ.

Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болох ажээ. 

Мөсний баярын үеэр автомашинуудыг хуурай газарт байрлуулж, Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллах ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.25.48) 2020 оны 01 сарын 15

ZA YARSHIGDA YAMAR HUJAA BISH,TSAGAAN SAR GEJ 1 HACHIN YUMIG YAAYADA GEJ BAIHAD,CHINGISIIN UYED TSAGAAN SAR MAR GEJ OGT BAIGAAGUIL YUM BILEE,URDAAS MANJ ENE TEREES L ORJ IRSEN YUM BOLTOI.

0  |  0
Top