ХӨХ СУВД 2019: "Хөх сувдын орон" жуулчдын нүдийг хужирлаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 03

Zindaa.mn сайтын сурвалжлах баг Хөвсгөл аймагт ажиллаж байгаа билээ. Монголын хамгийн том өвлийн наадам болох "Хөх сувдын орон" мөсний баяраас мэдээлж байна. 

Аялал жуулчлалыг татах зорилготой энэхүү баярыг 19 дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн баярт гадаадаас олон жуулчин иржээ. Тэд Монгол орны болон Хөвсгөл нуурын гоо үзэсгэлэнг биширч, мөсөн дээр арга хэмжээ зохион байгуулагдахыг анх удаагаа харж байгаагаа хэлж байв.

Өчигдөр /2019.03.02/ Хөвсгөл нуурын мөсөн дээр баярын нээлтийн арга хэмжээ, мөсний тоглоом наадгай, уралдаан тэмцээн, орой нь бөөгийн тахилга, галын наадам зэрэг олон арга хэмжээ боллоо. Гадаадаас ирсэн жуулчид монгол хүмүүсийн найрсаг зан, залуусын эрч хүчийг биширч буйгаа хэлж байлаа. Тэдэн дотор монгол үндэсний дээлээр гангарсан хүмүүс цөөнгүй байсан юм. Жуулчид монгол хувцас биед эвтэйхэн, дулаахан, бас гоёмсог гэж тодорхойлж байлаа.

Галын наадам, бөөгийн тахилгыг үзсэн жуулчид Монголчуудын сүр хүч, ямар ч хүйтнийг галын илч дулаацуулж буйг гайхан биширч байснаа хуваалцсан юм. Жил бүр болдог мөсний баярт Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс иржээ. Тэд гэр бүл, хамт олон, найз нөхөд, айл саахалтаараа ирсэн байлаа.

"Хөх сувдын орон-2019" мөсний баяр өнөөдөр /2019.03.03/ мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх авто машины уран жолоодлого, тахтай хатирах морьдын уралдаан, мөсөн дээрх сүмо бөхийн барилдаан зэргээр үргэлжилнэ. Мөн монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр гадна, дотны аялагчдын нүдийг хужирлах гэж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baasan(73.83.84.234) 2019 оны 03 сарын 03

Har baasnii oron umhii. Haha. Jorlongoo uurchiliye.

0  |  0
Baasan(73.83.84.234) 2019 оны 03 сарын 03

Har baasnii oron umhii. Haha. Jorlongoo uurchiliye.

0  |  0
Zindaad(66.181.161.86) 2019 оны 03 сарын 03

Goy

0  |  0
Top