“ХӨХ СУВД” мөсний баярыг байгальд ээлтэйгээр зохион байгуулна

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Хоёр өдөр үргэлжилсэн “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас гарсан санал, яригдсан асуудлуудыг багтаасан зөвлөмжийг УИХ-д хүргүүлэхээр болжээ.

Тэрхүү зөвлөмжид ирэх гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Хөх сувд” мөсний баярыг байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулах талаар тусгасан байна. Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Баярт очсон иргэдийн машин техникийг нуурын мөсөн дээр зогсоохгүй байх, хогийн цэгүүдийг олноор байгуулах, зөвхөн био 00-той аялал жуучлалын газруудыг ажиллуулах зэрэг шаардлагыг тавьж байна. Энэхүү баярыг байгаль эх дэлхийгээ хайрлах, Хөвсгөл нуураа хамгаалах зорилготойг хүн бүхэн мэдэрч тэмдэглэж байхыг бид бүгд зорьж байгаа. Энэ бүх бэлтгэл ажлыг бэлтгэхтэй холбоотойгоор салбарын яамнаас Ажлын баг газар дээр нь очоод ажиллаад ирсэн” гэлээ.

Н.Еркегүль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top