ШУУД: Монголын хамгийн том ӨВЛИЙН НААДАМ эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 02

Zindaa.mn сайтын сурвалжлах баг Хөвсгөл аймагт болж буй Монголын хамгийн том өвлийн наадмыг шууд сурвалжлан ажиллаж байна. 

Аялал жуулчлалыг хөгжүүлж, Монгол орноо дэлхийд таниулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг Мөсний баяр өнөөдөр /2019.03.02/ эхэлж байна.

Хөвсгөл нуурнаа болж буй "Хөх сувдын орон-2019" мөсний баяр нь ашиг олохын тулд бус аялал жуулчлалыг татах зорилготой гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Өмнө жилийн мөсний баярт 300 гаруй гадны жуулчин ирсэн бол энэ жил энэ тоо давахаар харагдаж байна.

Өвөл цагийн байгалийн үзэсгэлэн цогцолсон Хөвсгөл нууранд, үндэсний өв уламжлал болсон тоглоом, уралдаан, тэмцээн мөсөн дээр болно. Мөн мөсөн урлалын бүтээлүүдээс шилдгийг нь шалгаруулах гэж байна.

2000 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа энэхүү баярын хүрээнд гар урлалын өвөрмөц содон үзэсгэлэн худалдаа дэлгэгдэж, гадны дотны жуулчдын хөл хөдөлгөөн Хатгал тосгоныг дүүргэж байна. "Хөх сувдын орон-2019" мөсний баяр өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-нд эхэлж, гуравдугаар сарын 4-нийг дуустал үргэлжилнэ.

Та мөсний баярын шуурхай мэдээ, шууд сурвалжлага, фото болон видео мэдээ хүлээн авахыг хүсвэл Zindaa.mn сайтыг сонгон уншаарай. Манай сурвалжлах баг Хөвсгөл аймагт хоёр өдөр ажиллана.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(66.181.161.18) 2019 оны 03 сарын 02

БАЯРЛАЛАА ЗАЛУУСАА

0  |  0
chantsaldulam(202.55.188.38) 2019 оны 03 сарын 02

amjilt

0  |  0
Top