Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд-2019” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурт өнөөдөр /2019.03.02/ эхэллээ. Мөсний баяр гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд болох бөгөөд мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх авто машины уран жолоодлого, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, мөсөн дээрх сумо бөхийн барилдаан зэрэг болно. Мөн аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, үндэсний хувцас загварын үзүүлбэр, бөөгийн тахилга, зан үйл зэргийг хөтөлбөрт багтаажээ.
НЭГДСЭН ХӨТӨЛБӨР-ийг ЭНД дарж үзнэ үү!
Zindaa.mn сайтын сурвалжлах баг Хөвсгөл аймагт болж буй Монголын хамгийн том өвлийн наадмыг шууд сурвалжлан ажиллаж байна. Мөсний баярын ФОТО СУРВАЛЖЛАГА-ыг хүргэж байна. Хөвсгөлийн "Хөх сувд" наадмаар зочилно уу!
Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл ( 0 )