Мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажилтай танилцаж, үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах чиглэлд зөвлөмж өглөө.

"Хөх сувд-2022" мөсний баяр гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хүй толгойн урд Хайчийн аманд зохион байгуулагдах бөгөөд баярын бэлтгэл ажил 50 хувьтай үргэлжилж байгааг орон нутгийн удирдлагууд хэллээ.

Мөсний баярт 10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирэх тооцооллыг албаны хүмүүс гаргаад байгаа ба үүнтэй холбоотойгоор нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Мөн мөсөн хаалга, мөсөн тайз, мөсөн гулгуур, түүнээс гадна 10 мөсөн урлан байгуулах юм. Түүнчлэн урлаачдын дунд 12 бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдэцийг бэлтгэж байгаа ажээ. 

МӨСНИЙ БАЯРЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top