Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эхлүүлсэн шинэ хаштаг

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хэрхэн авч үздэг вэ? Ихэнх хүний хувьд тэд өрөвдөх сэтгэл л төрүүлдэг. Тэдний гоо сайхан, үзэсгэлэнг анзааран үзэх хүн байдаг билүү? Нийгмийн энэхүү шудрага бус үзэгдлийг таслан зогсоохоор хөгжлийн бэрхшээлтэй залуус олон нийтийн сүлжээнд хөдөлгөөн өрнүүлжээ.

#DisabledPeopleAreHot хэштагтай шинэ хөдөлгөөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг баяр баясгалантай, халуухан, хурц байж чаддагийг харуулжээ.

Энэ хөдөлгөөн олон нийтийн сүлжээг доргиож, зуу зуун хүн өөрийн зургаа нийтэлж байна.

Энэ 7 хоногт эхлэсэн #disabledpeoplearehot хэштагийг дэлхий нийт дэмжиж байна.

“Би энэ хэштагийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч үзэсгэлэн гоо байдаг гэдгийг харуулахаар санаачилсан юм. Хүмүүст таалагдсанд их баяртай байна” гэж хөдөлгөөнийг зохион байгуулагч Эндрю Гурза ярьж байна.

Хөдөлгөөнд оролцогчид дооглуулж, доромжлуулахаас айгаад урьд өмнө гэрэл зургаа оруулж чаддаггүй байснаа хэлжээ.

Con el hashtag #DisabledPeopleAreHot, buscan que las personas con discapacidad puedan sentirse atractivas. Foto: RyanJLane / Getty Images

Image result for #DisabledPeopleAreHot

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top