Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны аравдугаар сарын 2-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Энхчимэг: Ч:62 (Алтан овоо-10-р хороолол) чиглэлд явж байсан 33-003 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: ЭС ЭНД ЭЙ транс ХХК-ийн 33-003 гарааш дугаартай автобусны жолооч дунд зогсоолд зогсолтыг хийж зөрчил гаргаагүй байна.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Мөнхөө: Ч:77 (ГанХийц-Мотобуудлага) чиглэлд явж байсан 23-006 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдал хангаж ажиллахгүй байна.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн жолооч нарын сургалтад хамрууллаа.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Гантулга: Ч:20А (Баянхошуу-Өнөрхороолол) чиглэлд явж байсан 06-014 гарааш дугаартай автобусны жолооч утсаар ярьсан. Арга хэмжээ тооцож хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Автобус нэгдэл” ХХК-ийн 6-041 гарааш дугаартай автобусны жолоочид торгох шийтгэл оногдуулсан.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Мөнхтулга: 3-094 гарааш дугаартай автобусны жолооч Ч:14 (Нарангийн гол-5 шар) чиглэлд ажиллахдаа Цэнхэр дэлгүүрийн буудлаас хүнээ аваагүй. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 3-094 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Дэлгэрмөрөн: Ч:48A (Зүүн салаа-МУБИС) чиглэлд явж байсан 03-013 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Тус иргэний гомдлын дагуу 3-013 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камер шүүхэд тухайн иргэн хөдөлгөөн эхэлсний дараа суухаар буудал дээр ирсэн байна.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Баярмаа: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байсан 25-065 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 25-065 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

Сэтгэгдэл ( 0 )