Загварын ертөнц бас нэгэн төрлөөр бүл нэмэх бололтой. Учир нь өчигдөр Нью-Йорк хотноо мэрэгч хархны гоёлын хувцасны анхны шоу зохиогджээ. Үзүүлбэрийн тайзнаа гэрийн тэжээвэр хархнууд загвар өмсөн "гунхсан" байна. Энэ үеэр хувцасны дуудлага худалдаа болоход бяцхан мэрэгчийн хувцас 70 ам.долларт хүрчээ. Амьтдын хувцасны загвар зохион бүтээгчид эхлээд нохойд хувцас урлаж байсан бол дараа нь ямаа, тооройг гоёж одоо бүр хулгана, хархны хувцасны захиалгад дарагдах болжээ. Эздийнх нь ярьснаар харх нохой, мууртай ижил арчилгаа шаардахаас гадна тэдэнтэй адил эзэндээ үнэнч, эелдэг, зөөлөн сэтгэлтэй гэнэ. Мөн ихээхэн авьяаслаг бөгөөд дохио зангааг хялбархан ойлгож, бүжиглэх, нохойтой адил шидсэн зүйлийг эзэндээ авчирч өгөх зэрэгт хурдан суралцдаг байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )