“Барселон” багийнхан Шакираг дууриан бүжиглэж гэнэтийн бэлэг барив

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

34 настай супер од Шакира өнгөрсөн амралтын өдрүүдэд найз залуугийнхаа төрөлх хот Барселонд “The sunis coming” аялан тоглолтоо толилуулжээ. Колумб дуучин тоглолтынхоо үеэр "Барселон" багийн хамгаалагч найз залуу Жерард Пике болон багийнхныг нь тайзнаа урьж баяр хүргэсэн байна. Учир нь тэд өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Аваргуудын лигт Английн "Манчестр Юнайтед"-ийг хожиж цомын эзэн болсон юм. Үндэсний баатар болсон аваргуудаа алдарт дуучинтай хамт нэг тайзан дээр харсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болж, Пике найз бүсгүйгээ тэврэн үнсэж, хөлбөмбөгчид Шакирагийн алдарт таазны хөдөлгөөнийг дууриан бүжсэн байна. Дөрвөн удаагийн "Грэмми"-ийн шагналт Шакира шинэ амрагтайгаа Өмнөд Африкт зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу "Wака //ака"-гийн клип хийлгэх үеэр танилцжээ. 11 жилийн турш үерхсэн Аргентиний Ерөнхийлөгч асны хүү, хуульч Антонио де ла Руагаас салснаа өнгөрсөн оны нэгдүгээр сард албан ёсоор зарласан тэрбээр хоёрхон сарын дараа шинэ найз залуутай болсноо Тwitter-ээр дамжуулан шүтэн бишрэгчдэдээ дуулгасан юм. "Реал Мадрид"-ын үнэнч шүтэн бишрэгч байсан Шакира үүнээс хойш "Барселон"-ыг дэмжих болжээ. Шакира дурлалт залуугийнхаа эх орон Испанид ирэх сарын 3 хүртэл тоглолтоо хүргэнэ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top