Ханхүү Уильямын хуримд зориулан Британийн иргэн хайртай нохойдоо захиалгаар "Сваровски" шигтгээтэй мөнгөн титэм хийлгэжээ. 400 фунт стерлингийн үнэтэй энэ бяцхан гоёл ханхүүгийн гэргий Кэтриний зүүсэн титмийн жижиг хувилбар гэнэ. Хуримын өдөр буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд нохой, эзэн хоёр хоёул Кейт Миддлтоныхтой ижил толгойн чимэглэлээр гангарчээ. 32 настай Харрис гурван нохойдоо хамгийн үнэтэй, тансаг бүхнийг хэрэглүүлэхийг хичээдэг бөгөөд тэдэнд зориулан асрагч хүртэл хөлсөлдөг байна. Энэ бүх зардал өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 100 мянган фунт хол давжээ. Бяцхан титмийн эзэн Лола өнгөрсөн жил хөршийнхөө хятад үүлдрийн Магли нэртэй нохойтой гэрлэсэн гэнэ. Хуримд эзэн нь 20 мянган фунт стерлинг зарцуулсан байна.Тэр өдөр "шинэ бэр" хуримын цагаан даашинз өмсөн, "Сваровски"-ийн 1800 болор шигтгээтэй сувдан хүзүүний зүүлтээр гангарчээ. Харрис "Хүмүүс намайг хэтрүүлж байна хэмээн зэмлэж магадгүй ч би нохойнуудаа миний хүүхэд гэж боддог.Тэд надад баяр баясгалан бэлэглэдэг.Тиймээс тэдэнд энэ хэмжээний мөнгө зарцуулахад юу нь болохгүй гэж" хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )