Хөнгөн атлетикийн ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Польш улсад зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний үеэр нэгэн баярт үйл явдал боллоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд уралдсан Монгол Улсын иргэн Ц.Раднаа түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна. Тэрбээр өдгөө 85 нас хүрч байгаа аж.
Мөн Монголын багийн тамирчин, 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Т.Цэрэндолгорын хувьд Олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь найман удаа түрүүлж байжээ. Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Yamar mundag yum be,
баяр хүргэе урт наслаарай
Урт насалж үр хойч бидэндээ үлгэр дуурайл болсоор яваарай.Бахархаж байна та бүгдээр