“Олон улсын уран бүтээлчдийн өдөр”-ийг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 30

Хүн төрөлхтөнд хэл яриагүй ойлголцдог нэгэн төрлийн дотоодын ойлголцол хэл байдаг нь урлаг. Энэхүү урлагийг уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний сонсох дуртай дуу, уран зураг, хөгжим, дуртай дүр, өмсөх хувцас бүгд хэн нэгэн уран бүтээлчийн бүтээл байдаг.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол Олон Улсын уран бүтээлчдийн өдөр. Дэлхий дахинаа тэмдэглэдэг энэхүү онцгой баярын өдрийг манай улс хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Уг өдрийн утга учир нь яруу найрагч, зохиолч, уран зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжиг дэглээч, энтертейнерүүд зэрэг эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхамшигтай уран бүтээлчдээ хүндэлж, хайрлаж, тэднээр бахархан дэмжихэд оршино. 

Энэ удаагийн Олон улсын уран бүтээлчдийн өдрөөр “Корпрэйт конвэйшн центр”-т зохион байгуулагдах хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын соёл урлаг, утга зохиол гээд бүхий л салбарын шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг олон орны уран бүтээлчид урилгаар оролцох юм.

Монголд анх удаа уран бүтээлчдэд зориулсан “НОГООН ХИВСНИЙ ЁСЛОЛ” болно. 

Дэлхий нийтээрээ байгаль эх дэлхийгээ хайрлах ёстой болсныг илэрхийлэх зорилгоор Ногоон дэлхийн төлөө энх тайвны элч уран бүтээлчдэд зориулсан улаан биш Ногоон хивсний ёслолыг зохион байгуулна. Дэлхийн чиг хандлага ч улаан хивсний ёслолоос татгалзаж, ногоон хивсний ёслолыг сонгох болжээ.

“Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолт болно  

“Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажиллаж байна. Мөн тус тоглолтод манай орны урлаг соёлын сор болсон уран бүтээлчдийн бүтээлийн  дээжээс толилуулах юм. Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулгын 250 гаруй мэргэжлийн уран бүтээлчид  оролцоно.

500 уран бүтээлчийн Веган хүндэтгэлийн хүлээн авалт болно

Даян дэлхийд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох гарц нь ферм, мал аж ахуйн үйлдвэржилтээс гаралтай хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах явдал юм. Энэхүү хүлэмжийн хийг үүсгэж буй гол аюул нь мах, мал амьтны гаралтай хоол хүнсний хэрэглээ юм. Тиймээс энэхүү уран бүтээлчдэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтын зоог нь зөвхөн Веган буюу ногоон хоолноос бүрджээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
osop(202.126.89.69) 2019 оны 04 сарын 01

wow wow

0  |  0
Olomoo(64.119.19.97) 2019 оны 03 сарын 30

goy ym bn

0  |  0
jargalan(180.189.71.198) 2019 оны 03 сарын 30

bayrllaa

0  |  0
orgil(45.117.35.3) 2019 оны 03 сарын 30

coming sooon

0  |  0
Top