Япончууд ерөнхий сайдаа үр бүтээлтэй ажиллаагүй гэж буруутгажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

Япончууд тус улсын Ерөнхий сайд Наота Каныг огцрохыг шаардаж байна. Судалгааны "Nikkei” төвөөс явуулсан  санал асуулгад  оролцогчдын 70 хувь ийм саналтай байгаа бол 21 хувь нь Засгийн газрын тэргүүнийг нэн даруй огцрохыг шаарджээ. Харин санал асуулгад оролцогсдын 49 хувь нь газар хөдлөлт болон цунамигаас учирсан уршгийг даван туулах талаар тодорхой ахиц дэвшилд хүрсний дараа огцрох ёстой гэж үзэж байна. Япончууд Ерөнхий  сайдаа үр бүтээлтэй ажиллаагүй гэж буруутгажээ. Тухайлбал, хохирогсдод хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, мөн цөмийн хямралыг шийдэх асуудлаар явуулж буй Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн байна.Наота Канд итгэл үзүүлэх эсэх талаар энэ долоо хоног гэхэд хэлэлцэж магадгүй байгаа бөгөөд өмнө нь ийм саналыг тус улсын сөрөг хүчний Либерал-Ардчилсан намын төлөөлөгчид тавьсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top