Баруун бүсийн экологийн анхдугаар олимпиад Увс аймагт зохион байгуулагдаж байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хамтдаа хандлагаа өөрчилье" уриатайгаар БАРУУН БҮСИЙН ЭКОЛОГИЙН ОЛИМПИАДЫГ 2019 оны 04 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Увс аймгийн БОАЖГ, БСУГ, УНАСУТХГ, Ирвэстэй нутгийн ирээдүй төслүүд хамтран зохион байгуулж байна.
Олимпиадын зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлттэй холбоотойгоор байгалийн аюулт үзэгдэл, дэлхий нийтээр ихсэж буй байгалийн үзэгдлийг даван туулах чадварыг эзэмшиж, байгальд ээлтэй аялах ухамсрыг нэмэгдүүлэх, байгаль орчны боловсролоо бусдад түгээн дэлгэрүүлэх чадвартай хариуцлагатай иргэнийг бий болгоход оршино.
Энэхүү олимпиадын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын экоклубын багш, сурагчдын дунд илтгэл, бүтээлийн уралдаан зохион байгуулж, “Нэг удаагийн нийлэг, хальсан уутнаас татгалъя-Давуун тор” хийх уралдааны бүтээлээр үзэсгэлэн гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )