CBS News –ийн сурвалжлагч Лара Логан Каирийн Тахририйн талбай дээр сексийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа өнгөрсөн сарын 29-нд ярилцлага өгсөн саяхан олон нийтэд ил болжээ. Тухайн үед бүсгүй шууд амиа хорломоор санагдсан гэнэ. Өдгөө 40 настай Логан Каир хотод хоёрдугаар сарын хувьгалын зургийг авч байжээ. Мэдээллийг CBS-ийн “60 Minutes”-т бэлтгэж байсан гэнэ. Гэтэл гэнэт түүнийг 200-300 орчим залуучуудын жагсаал бүчин авсан бөгөөд тэр үед сэтгүүлчийг хүчирхийлжээ. “Би тухайн үед яг л үхэж байгаа мэт байсан. зөвхөн үхэл л бодогдож байсан. Тэр аймшиг мөнхөд үргэлжлэх юм шиг л санагдаад… ” хэмээн Лара New York Times сонинд ярилцлага өгчээ. Логан Өмнөд Африкийн иргэн. Тэр бол Америкийн хамгийн алдартай дайны сурвалжлагчдын нэг билээ. Тухайн үед зураглаач нь камерийн батарейгаа сольж байхад бужигнаж байсан хүмүүс Логаны өмдийг нь хурдан тайлаач хэмээн орилж байсан хэмээн мэдүүлжээ. Харин Логан: –Тэр залуучууд хурдан зугатаацгаая, хурдал гээд хашигарч байсан. Хэдхэн минутанд л болоод өнгөрсөн аймшиг. Тэгээд намайг дараа нь гараараа оролдож байгаад хүчирхийлсэн гэжээ. Хагас цагийн дараагаар түүнийг аварч эмнэлэгт хүргэжээ. Ингээд Америк руу нутаг буцаажээ. Сэтгүүлч бүсгүй энэ талаар мэдэгдэл хйихээсээ айж ичээгүй байна. Мусульманы бусад орнуудад өрнөж байгаа хувьсгал болон түүнийг байгаа гэх “дээрэмчдэд” сургамж болгох үүднээс ийм алхам хийжээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )