Буриадад гал түймрийн улмаас онц байдал зарлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

ОХУ-ын Буриадын Засгийн газраас энэ сарын 15-нд онц байдал зарлалаа. Одоогийн байдлаар тус БНУ-ын Байгалийн хязгаарын ой тайгад 60 түймэр гарч, 430 гектар газар шатаад байна. Энэ бүх түймэр хүний гэм буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогджээ.

Онц байдлыг Бабант, Хойд Байгаль, Муя, Хурамхаан аймгаас бусад бүх аймагт тогтоогоод байгаа юм. Харин дээрх аймгуудад ирэх сарын 1-нээс гал түймрийн эсрэг дэглэм хэрэгжүүлэн ажиллана.

Онц байдлын үеэр хог, шар өвс шатаах, түүдэг гал асаахыг бүрэн хоригложээ. Мөн ард иргэдийг хөдөө орон нутаг, ой модонд аялах, зугаалахыг хязгаарласан байна. Онц байдлыг зөрчсөн иргэнд 4000, албан тушаалтанд 30 мянган рублийн торгууль онооно. Буриадын Онцгой байдлын газрын нисдэг тэрэг 24 цагаар жижүүрлэж, хөдөө орон нутагт эргүүл ажиллаж байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top