Хамгийн залуу профессор 18 настай

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02
  • Америк охин Алиа Сабур 10 настайдаа их сургуульд  элсэж, 14-тэйдээ төгсчээ. Тэрбээр дэлхийн хамгийн залуу буюу 18 настайдаа профессор цол хүртэж Гиннесийн номд нэрээ мөнхөлжээ.
  • Хүүхдэд ээлтэй дэлхийн хамгийн шилдэг улсаар Голланд шалгарч, араас нь Швед, Дани, Финланд жагсчээ. Хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй байдал, хууль бус хөдөлмөр эрхлэлт, хүүхэд үрчлэх хууль зэргийг харгалзан энэ жагсаалтыг гаргасан гэнэ.
  • Дэлхийн хамгийн бяцхан авьяастнаар Клеопатра Стратан хэмээх молдав охин тодорчээ. Өдгөө найман настай тэрбээр таван жилийн өмнө нэг дууныхаа хөлсөнд 1000 доллар авдаг байжээ.
  • “Симпсопы гэр бүлийнхэн" хүүхэлдэйн киноны хамгийн алдартай баатар болохыг олон улсын хүүхдүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ. Тэдний араас Китти муур, Том, Жэрри хоёр, Супермэн орсон байна

 Эх сурвалж: "Өнөөдөр" сонин


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top