Хосуудын хурим үхэл дагуулсан аймшигт хэрэг Энэтхэгт гарчээ. Тус улсын зүүн хойд Ассам мужид хуримын зочдыг авч явсан автобус модон гүүрэн дээгүүр гарах үед гүүр нурж дөрвөн метрийн өндрөөс цөөрөм рүү унаж живсан байна. Хуриманд уригдсан 40 орчим хүн автобусанд байснаас 26 хүн амиа алджээ. Ойролцоо тосгоны иргэд уг газарт хамгийн түрүүнд ирж амьд үлдсэн хүмүүсийг гаргасан аж.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )