Кэйтийн өвөөгийн газар дээр очсоноор хосуудын бал сарын аялал эхэлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02

Дэлхийн түүхэнд ховорхон тохиолдсон цуутай хуримаа сар гаруйн өмнө хийж, олны сэтгэлийг хөдөлгөсөн хосууд бол Английн ханхүү Уильям, түүний гэргий Кэйт нар юм. Хуримаас хойш олны сониуч занг хөдөлгөөд байсан тэдний тухай өөр нэг мэдээлэл нь мэдээж тэдний бал сарын аялал байсан. Үнэхээр ч тэд олны сонирхлыг татсан бал сарын аяллын төлөвлөгөөг гаргаснаа олон нийтэд зарлажээ. Тэдний аяллын эхний зогсоол нь Канад болон өмнөд Калифорниа болоод байгаа тухай хэвлэлүүд мэдээллээ. Энэ сарын 30-наас ирэх сарын 10-ныг хүртэл хосууд Канадын Оттава болон бусад үзэсгэлэнт муж болох Монреаль, Квебек хот, ханхүү Эдуардын арал дээрх Шарлоттаун, Саммерсайдхот зэрэг олон газраар аялах гэнэ. Тэд Канадаар аяллаа эхлүүлэх болсон нь Кэйтийн өвөө Петер Мидлтоны газар дээр очиж, хүндэтгэл үзүүлэх учраас энэ мөчийг тэсэн ядан хүлээсэн байна. Кэйт өвөөтэйгөө ихэд дотно байсан бөгөөд дэлхийн II дайнд дайтаж явсан өвөөтэйгөө амьдралынх нь сүүлийн жил, ерэн нас хүртэл нь хамт байсан аж.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top