Эшли Янг илүү өндөр зэрэглэлд тоглохыг хүсч байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02

Английн шигшээ болон “Астон Вилла”-гийн хагас хамгаалагч Эшли Янг багийнхаа амжилтад сэтгэл дундуурх байдгаа өгүүлээд, илүү өндөр зэрэглэлд тоглох хүсэлтэй байдгаа ярьжээ.

“Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг үзээд би бусад бүх хөлбөмбөгчийн адилаар тийм өндөр зэрэглэлд тоглож үзэхийг хүссэн. Ер нь би багаасаа д хамгийн өндөр зэрэглэлд тоглохыг мөрөөдөж ирсэн. Би өөрийнхөөр авьяас, чадварт огт эргэлздэггүй. Хүмүүс өөрөөр хэлж болох л юм. Гэхдээ би том тэмцээн, том тоглолод өөрийгөө бэлэн гэж боддог. Би үргэлж шинийг эрэлхийлж, шинэ сорилтоос эмээдэггүй. Ирээдүйд хүссэн зэрэглэлдээ хүрч тоглоно гэж найдья” гэж Эшли Янг ярьжээ.

Сонирхолтой нь, “Манчестер Юнайтед” түүнийг ихэд сонирхож эхэлсэн талаар мэдээлэл цацагдсан даруйд Янг хэвлэлд ийм бичил ярилцлага өгсөн байна.

HIIMORI.mn Р.Гэгээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top