Хиймэл шүднийхээ хүчээр амьд гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02


 Энэ хорвоо гайхалтай зүйлсээр дүүрэн байдаг ажээ. Хүний амийг хиймэл шүд нь аварсан гэвэл уншигч та итгэх үү? Бразилын иргэн, 81 настай Закари Пачекогийн кафед дээрэмчид халджээ. Тэрбээр зугтахаар оролдоход гэмт этгээд нүүр рүү нь буудсан байна. Сандарсан Закари хиймэл шүдээ залгисанд хоолойд нь тээглэчихэж. Сум хоолойд нь орсон тэрхүү хиймэл шүдийг оносноор түүний амь аврагджээ. Эмч нар түүнд мэс засал хийн сум, хиймэл шүд хоёрыг авсан бөгөөд Закаригийн бие сайн байгаа гэнэ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top